Ж.САМБУУГИЙН ХӨШӨӨ

Нэр: Ж.Самбуугийн хөшөө

Байршил: ЧД, 4-хороо, Чингис хаан музейн замын урд талд

Зип код: 15160 

Хамтран зүтгэгч Ю.Цэдэнбалд “Монгол төрийн мэргэн өвөө” хэмээн хүндлэгдсэн Төр, нийгмийн зүтгэлтэн, БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар Ж.Самбуу (1896-1972)-гийн дурсгалд зориулан 2007 онд Ц.Амгалан энэхүү хүрэл хөшөөг босгожээ.

Ж.Самбуу нь АИХ-ын Тэргүүлэгчдийн даргаар хамгийн олон жил буюу 18 жил ажиллаж байжээ.

Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх тус хөшөөг нийслэлийн Засаг даргын  2008 оны 357 дугаар захирамжаар Чингэлтэй дүүргийн хамгаалалтад авсан.