Д.НАЦАГДОРЖИЙН ХӨШӨӨ

Нэр: Д.Нацагдоржийн хөшөө

Байршил: СБД, 8-р хороо, Улаанбаатар зочид буудлын урд талбай

Зип код: 14200

Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгчийн нэг Дашдоржийн Нацагдорж (1906-1937)-д зориулсан хөшөөг 1966 онд Л.Махбалын зураг төсөл, Н.Жамбаагийн удирдлагаар Монголын урчуудын эвлэлийн хорооны Дүрслэх урлагийн баримлын тасгийн урчууд бүтээжээ. Уг хөшөөг анх Хотын соёл амралтын парк буюу одоогийн Үндэсний соёл, амралтын хүрээлэнд босгож байжээ. Хөшөөнд Д.Нацагдоржийг гартаа цаас харандаа барин бүтээл туурвиж байгаа байдлаар дүрсэлж хөшөөний суурийн урд хананд “Миний нутаг” шүлгийн хэсгээс монгол бичгээр мөнхөлсөн байна.

НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 103 дугаар тогтоолоор энэхүү хөшөөг Үндэсний Цэцэрлэгт хүрээлэнгээс хуучин В.И.Лениний хөшөөний суурин дээр шилжүүлэн байрлуулан Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх тус хөшөөг нийслэлийн Засаг даргын 2008 оны 357 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн хамгаалалтад авсан байна.