МЭЛХИЙТ ХӨШӨӨ

Нэр: Мэлхийт хөшөө

Байршил: СБД, 8-р хороо, Централ тауэрийн зүүн урд

Утас:

Зип код: 14200

Facebook: 

И-мейл:

1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Их Монголын шарын шашны тэргүүнд өргөмжлөн өргөө байгуулснаар Монгол улсын нийслэлийн үүслийг тавьсан түүхтэй. Тэр цагаас хойш 28 удаа бууриа сэлгэж, 1778 онд Богдхан уулын ар, хатан Туулын хөвөө, сэрүүн Сэлбийн дэнж, Хүн чулууны хонхорт суурьшихдаа нүүдэллэн ирсний тэмдэг болгож “Хүн чулуун хөшөө”-гөөр шав тавьжээ. Энэхүү түүхэн үйл явдлыг мөнхжүүлэх, хойч үедээ таниулан сурталчлах зорилгоор энэхүү шав тавьсан газрын хойд хэсэгт дурсгал болгон “Мэлхийт хөшөө”-г 1994 онд босгож, нийслэлийн ойгоор хүндэтгэл илэрхийлдэг уламжлалтай болжээ.