
Нэр: Монголын Үндэсний Музей
Байршил: ЧД, 4-р хороо, Жуулчны гудамж 1
Утас: 70110911, 70110913
Зип код: 15160
Facebook: Монголын Үндэсний музей / National Museum of Mongolia | Facebook
И-мейл: nmm@nationalmuseum.mn
Монгол орны түүх, соёл болон байгалийн баялгийг олон нийтэд үзүүлэх, таниулах зорилгоор 1924 онд Монголын Үндэсний Музей нь байгуулагдсан. Музей анх байгуулагдахдаа Судар бичгийн хүрээлэнгийн харьяанд О.Жамьян гүн даргатайгаар үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Энэ музей нь өнөөгийн Монголын Үндэсний музейн эх үүсвэр байсан бөгөөд түүхэн хөгжлийнхөө явцад олон удаа өөрчлөгдөн шинэчлэгдэж ирсэн юм. 1931 онд “Хувьсгалын музей”, 1940 онд “Орон нутаг судлах Улсын төв музей”, 1956 онд ”Улсын төв музей”, 1971 онд” Монгол Ардын Хувьсгалын музей”, 1991 онд “Монголын Үндэсний Түүхийн музей”, 2008 оноос “Монголын Үндэсний Музей” болон өргөжиж, үйл ажиллагаагаа тасралтгүй явуулсаар иржээ.
Монголын Үндэсний Музей нь монголчуудын үндэсний түүх, соёлын өвөрмөц өв шинжийг агуулсан үзмэр цуглуулгатай, монгол үндэстний ижилсэл, үндэсний ухамсрыг илэрхийлж төлөвшүүлэх, улс аймаг, орон нутгийн музейг эрдэм шинжилгээ, судалгааны болон мэргэжил-арга зүйн удирдлага, мэдээллээр хангах чиг үүрэг бүхий нийгэмд чиглэсэн соёл, гэгээрлийн үйлчилгээ эрхэлдэг төрийн өмчит, үндэсний хэмжээний соёл, эрдэм шинжилгээний төв байгууллага юм.
Цуглуулгын хувьд Монгол улсын нийт музейн үзмэрийн 30 гаруй хувийг буюу 60,000 орчим нэгж үзмэрийг хадгалан хамгаалж, судлан шинжилж, дэлгэн үзүүлдэг судалгаа, сурталчилгааны төв байгууллага бөгөөд нийт үзмэрийн 10 гаруй хувийг байнгын үзүүллэгийн танхимаараа дамжуулан үзэгчдийн хүртээл болгож байна. Монголын Үндэсний музей нь 2,673 м2 талбайтай байнгын үзүүллэгийн 9 танхим, түр үзэсгэлэнгийн 1 танхим, номын сан, сургалтын танхим, 15 албан өрөө, 12 сан хөмрөг бүхий музейн зориулалтын байранд үйл ажиллагаа явуулж байна.
Өвлийн цагийн хуваарь
9 сарын 16-ны өдрөөс 05 сарын 15
Мягмар-Ням гараг 09:00-18:00
Тасалбар түгээгүүр 09:00-16:30
Зуны цагийн хуваарь
5 сарын 16 – 9 сарын 14 хүртэл
Бүх өдрүүдэд 09.00 – 18.00 цагуудад нээлттэй
Тасалбар түгээгүүр өдөр бүр 09:00 – 17:00 цаг хүртэл ажиллана.
Тасалбарын үнэ:
Том хүн 10 000₮ Гэр бүл 6 000₮ Гэрэл зураг авах 10 000₮ Оюутан 2500₮ |
Хүүхэд, Ахмад настан, Хөгжлийн бэрхшээлтэй үзэгчид үнэгүй.
- 10-аас дээш хүнтэй бүлэг үзэгчдийн тайлбарт үйлчилгээний захиалгыг 70110913 дугаарын утсаар авна.
- Хориглосон тэмдэг бүхий үзмэрүүдийн зургийг авч болохгүй. Мэргэжлийн гэрэл зураг, дүрс бичлэг, хийхдээ музейн захиргаанаас зөвшөөрөл авна.
- Музейн танхимд чанга ярих, гүйх, хоол унд идэж, уух, тамхи татах хориотой.