МОНГОЛЫН УРЧУУДЫН ЭВЛЭЛ

Нэр: Соёлын Төв Өргөө

Байршил: СБД, 1-р хороо, Чингисийн Өргөн Чөлөө 1, Монголын Урчуудын Эвлэлийн байр

Утас: 11-327474

Зип код: 14240

Facebook: Монголын Урчуудын Эвлэл Union of Mongolian Artists | Facebook

И-мейл: info@uma.mn

1942 оны 12 дугаар сард МАХН-ын Төв Хороо, Сайд нарын зөвлөлийн тогтоолоор байгуулагдаж Улсын Уран Сайхны хүрээлэнгийн харьяанд “Зураг Урлалын Газар” нэртэйгээр анх үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Өдгөө 700 гаруй уран бүтээлчдийг нэгтгэсэн төрийн бус байгууллага юм. МУЭ-ийн Үзэсгэлэнгийн танхим жил бүр 40 орчим уран бүтээлийн үзэсгэлэн гардаг. Монголын дүрслэх урлагт оруулсан хувь нэмрийг үнэлж, зураач, урчууд, уран бүтээлчдэд МУЭ-ийн нэрэмжит шагнал олгож иржээ. МУЭ нь зураач, уран барималч зэрэг дүрслэх урлагийн төрлөөр уран бүтээл туурвидаг хүмүүсийн дунд хүндтэй байр суурь эзэлнэ.