МОНГОЛЫН УРАН ЗУРГИЙН ГАЛЕРЕЙ

Нэр: Монголын Уран Зургийн Галерей

Байршил: СБД, 8-р хороо, Бага тойруу 1, Амарын гудамж 2, Соёлын төв өргөөний “Б” корпус

Утас: 11-327177

Зип код: 14200

Facebook:Монголын Уран Зургийн Галерей The National Art Gallery Of Mongolia | Facebook

И-мейл: info@art-gallery.mn

Монголын орчин үеийн дүрслэх урлагийн бүтээлүүдтэй олон түмнийг танилцуулах зорилгоор Соёл урлагийн хөгжлийн хорооны даргын 1991 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 187 тоот тушаалаар байгуулагдан, Дүрслэх Урлагийн Музейгээс салж бие даан үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн ба 1921 оны Ардын Хувьсгалаас хойшхи өнөө үе хүртэл бүтээгдсэн дүрслэх урлагийн сор бүтээлүүдийг цуглуулж, сан хөмрөгөө баяжуулах, судлан сурталчилах, хамгаалах, нийгэм, түүх, соёлын хөгжлийн зүй тогтлыг баримтжуулах, дүрслэх урлагаар дамжуулан үзэгчдэд урлагийн боловсрол олгох зорилго бүхий төрийн үйлчилгээний байгууллага юм.