Л.ЭНЭБИШИЙН ХӨШӨӨТ ЦОГЦОЛБОР

Нэр: Л.Энэбишийн хөшөөт цогцолбор

Байршил: БГД, 16-р хороо, Л.Энэбишийн өргөн чөлөө, Ахуйн үйлчилгээний авто замын уулзвар

Утас: 

Зип код: 16040

Facebook: 

И-мейл:

Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын Их Хурлын дарга агсан Лхамсүрэнгийн Энэбишийн гэгээн дурсгалд зориулан нийслэлийн Баянгол дүүргийн  11 дүгээр хорооны нутаг дэвсгэр III-IV-р хорооллын замын уулзварт байгуулсан хөшөө дурсгалын цогцолбор бүхий цэцэрлэгт хүрээлэнг 2009.07.08-ны өдөр нээж байсан.

Л.Энэбиш агсан Улаанбаатар хотын АДХГЗ-ны орлогч дарга, АДХ Тэргүүлэгчдийн дарга, Монгол Улсын Ерөнхий сайдын орлогч, Засаг захиргааны сайд, УИХ-ын гишүүн, УИХ-ын даргаар тус тус сонгогдон ажиллаж байсан ба тэрбээр 2001 оны есдүгээр сарын 29-нд өвчний улмаас хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн юм.