
Нэр: Жүр Үр – Хаус салбар
Байршил: ЧД, 1-р хороо, 23-р сургуулийн зүүн талд
Утас: 70045555
Зип код: 15170
Facebook: Jur Ur Bakery | Facebook
И-мейл: contact@jurur.mn
“Жүр үр” ХХК нь нь анх 1998 онд 1 технологич, 2 туслах ажилтантай 5 нэрийн бялуу үйлдвэрлэн үйл ажиллагаа эхлүүлж байсан бол өдгөө 1200 гаруй ажиллагсадтай болжээ.
Жүр Үр хэмээх нэр нь эмийн ургамлын 3 дээд үр болох Ар Үр, Бар Үр, Жүр Үр гэх 3 үрнээс хамгийн сайныг сонгон өгсөн байдаг ба үр нь хүнд эм мэт ач тусаа өгөх, өсөж дэвжихийн билэгдэл гэж үзэн Жүр Үр хэмээх нэрийг өгсөн түүхтэй.
Бид бялуу, бейкери бүтээгдэхүүний нэр төрлөө өдрөөс өдөрт нэмэгдүүлж, шинэчлэлт хөгжүүлэлт хийсээр одоогийн байдлаар 40 гаруй нэрийн бялуу, 150 нэрийн бейкери бүтээгдэхүүнээ Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Арвайхээр хотуудад өөрийн үндсэн 30 гаруй салбар, 8 Инстори салбараар дамжуулан хэрэглэгчдэд хүргэж байна.