ЖАМБЫН БАТМӨНХИЙН ХӨШӨӨ

Нэр: Жамбын Батмөнхийн хөшөө

Байршил: СБД, 8-р хороо, Бага тойруу, МУИС-ийн хичээлийн IV-р байр, Бизнесийн сургуулийн урд талд

Утас: 

Зип код: 14192

Facebook: 

И-мейл: 

Төр, нийгмийн зүтгэлтэн, БНМАУ-ын арван тав дахь Ерөнхий сайд, Жамбын Батмөнхөд зориулсан хөшөө Сүхбаатар дүүргийн 8-р хорооны нутагт МУИС-ийн Бизнесийн сургуулийн өмнөх талбайд байдаг. Ж.Батмөнх 1926-1997 онд амьдарсан ба 1974 оноос эхлэн БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга буюу БНМАУ-ын Ерөнхий сайдаар, 1984-1990 онд АИХ-ын Тэргүүлэгчдийн даргаар тус тус ажиллажээ. 1990 онд ардчилсан хувьсгалын үед Монголд ардчиллыг хөгжүүлэх, улс орныг зах зээлийн харилцаа, олон намын тогтолцоонд шилжүүлэх явдалд эрх баригч намын болон төрийн тэргүүний ухаалаг бодлого явуулсан гавъяатай хүн юм. Түүнийг нас барсны дараа МУИС-ийн ЭЗДС буюу одоогийн Бизнесийн сургуулийн өмнөх талбайг түүний нэрэмжит болгож, гэрэлт хөшөөг нь босгож мөнхжүүлжээ.