ГЭГЭЭНТЭН ЭНТЕРТАЙМЕНТ ТӨВ

Нэр: Gegeenten Entertainment Center

Байршил: ХУД, 15-р хороо, Зайсангийн Гудамж 203, Стадион Оргил,

Утас: 77776699

Зип код: 17011

Facebook: Gegeenten Entertainment Center | Facebook

И-мейл: info@gec.mn

2015 оны 8 сарын 13-нд нээгдсэн тус театр нь Монголд анхны Dolby Atmos 3D дугаралттай гэдгээрээ онцлогтой. Гэгээнтэн кино театр нь дөрвөн танхимтай, 426 суудалтай бөгөөд олон улсын кино танхимын стандартын дагуу хийгдсэн дотор зохион байгуулалттай. 28 хүний суудалтай VIP танхим нь хамгийн сүүлийн үеийн дизайнтай, тохилог, кино эхлэх хугацаа хүртэл лоунжд тухлах боломжтой юм. VIP үйлчлүүлэгчдийн тав тух, цаг завыг хэмнэх үүднээс үйлчлүүлэгчид лифтээр шууд танхимын давхарлуу гарах, попкорн, ундааг дугаарлалгүйгээр авах, мобайл төхөөрөмжөөр танхимаас захиалга хийх зэрэг олон боломжуудыг санал болгодог юм. Мөн VIII Богд Эрхүүгийн амьд амьтны хүрээлэнгээс худалдаж авсан заан болон бусад амьтадаар суурилж байгуулсан “Норовлин сүм” хэмээх Монголын анхны амьтны хүрээлэнг Богдын шинэ ордны зүүн урд талд нэгэн булаг дээр байгуулсны буйр дээр өдгөө Гэгээнтэн цогцолбор баригджээ.