ГУРВАН УНАГА БАРИМАЛ

Нэр: Гурван Унага баримал

Байршил: СБД, 5-хороо, Өгөөжийн замын баруун урд талд

Зип код: 14253

Энэхүү баримлыг Ц.Амгалангийн загвараар 1983 онд бүтээсэн байна. Хотын цэцэрлэг парк сэдвийн хүрээнд “Гурван унага”, “Хос хун” усан оргилуур, “Үлэг гүрвэлийн парк”, Тэрэлжид Монгол нутагт амьдарч байсан үлэг гүрвэлүүдийг бүтээж парк байгуулж байжээ. Тус Гурван Унага баримал анх Улсын драмын эрдмийн театрын өмнөх талбайд байсан ба тус талбайг Ю.Цэдэнбалын талбай болгоход Сөүлийн гудамжинд, Өгөөж компанийн эсрэг талд, угсармал орон сууцны хойд хэсэгт байрлуулжээ.

Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх тус баримлыг нийслэлийн Засаг даргын 2008 оны 357 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн хамгаалалтад авсан байна.