Б.ЦЭРЭНДОРЖИЙН ХӨШӨӨ

Нэр: Б.Цэрэндоржийн хөшөө

Байршил: СБД, 4-хороо, Хичээнгүй сайд Цэрэндоржийн гудамж,

Утас: 

Зип код: 14250

Facebook: 

И-мейл:

Хичээнгүй сайд хэмээх Балингийн Цэрэндорж (1869-1928) агсны мэндэлсний 130 жилийн ойд зориулж 1999 онд Б.Хийморийн эх загвараар энэхүү боржин чулуун хөшөөг босгожээ. Б.Цэрэндорж нь 1890-1911 онд Их Хүрээн дэх Оросын консулын газрын сургуульд сургагч багш, Манж сайдын яаманд хятад хэлний орчуулагч түшмэл, 1911-1913 онд Монгол Улсын Гадаад хэргийн яамны дэс түшмэл, 1924-1928 онд  Монгол Улсын Ерөнхий сайдын албыг тус тус хашиж байв.

Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх тус хөшөөг нийслэлийн Засаг даргын 2008 оны 357 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн хамгаалалтад авсан.