
Нэр: Байгалийн түүхийн музей
Байршил: ЧД, 5-р хороо, Тусгаар тогтнолын талбайн хойно
Утас: 7000-0171
Зип код: 15141
Facebook: Байгалийн түүхийн музей / Natural history museum | Facebook
И-мейл: info@nhm.gov.mn
Байгалийн түүхийн музей анх 1924 онд “Үндэсний музей” хэмээн нэртэйгээр байгуулагдаж 1930 онд засгийн газрын ордны хажуугийн барилгад нүүн ирж байж. 1956 онд байгуулагдсан Улсын төв музейн Байгалийн танхимыг түшиглэн БНМАУ-ын Засгийн Газрын дэргэдэх Соёл урлагийн хөгжлийн хорооны даргын 1991 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 214 дүгээр тушаалаар Монголын Байгалийн Түүхийн музейг байгуулж байжээ.
Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн “Музей нэгтгэн зохион байгуулах тухай” 281 дүгээр тогтоолоор Үлэг гүрвэлийн төв музейг Байгалийн түүхийн музейд нэгтгэн зохион байгуулж хуучнаар Лениний музей руу нүүжээ.
Лениний музейн барилга нь МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны 1973 оны дөрөвдүгээр сарын 30-ны 103, Сайд нарын Зөвлөлийн 264 дүгээр тогтоолоор Улаанбаатарт пролетарийн их удирдагч В.И.Ленинд зориулсан музейн барилга бариулах шийдвэр гарч, зураг төслийг нь урлуулж, дараа оных нь арваннэгдүгээр сарын 5-нд барилгын суурь тавих ёслол үйлджээ. 1980 оны долдугаар сарын 9-нд ашиглалтад оруулж Намын түүхийн институтийн мэдэлд өгсөн байна.
Музейн үйл ажиллагаа улам өргөжиж, 2020 онд Байгалийн үзмэрүүдийн танхимыг ашиглалтанд оруулан үзэгч олондоо үйлчилж байна. Байгалийн түүхийн музей нь БНСУ-ын Шинжлэх ухааны түүхийн музей, Хуасон хотын болон Чежүдүгийн Байгалийн түүхийн музей, Чанжогийн Байгалийн түүхийн музей, Биологийн болон Биотехнологийн хүрээлэнгүүд, Япон улсын Азабу Их сургууль, Тоёоко хотын музей, БНХАУ-ын Бээжингийн болон Тяньжиний Байгалийн түүхийн музей, Бельги, Францын Шинжлэх ухааны музей, Италийн Милан хотын Байгалийн түүхийн музей, ОХУ-ын Новосибирскийн музейн нэгдэл зэрэг олон музейтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажлын туршлага солилцож, боловсон хүчнээ сургаж дадлагажуулах, үзэсгэлэн гаргах, судалгаа шинжилгээ хийх чиглэлүүдээр хамтран ажилладаг.
Зуны цагийн хуваарь (V/15-IX/15)
Өдөр бүр 9:00-18:00 цаг
Өвлийн цагийн хуваарь (IX/15-V/15)
Мягмар-Ням 9:00-18:00 цаг
Даваа гарагт амарна.
Тасалбарын үнэ
Том хүн -9 000
Оюутан- 2 500
Гэр бүл – 10 000
Зураг авах – 10 000
Жич: Ахмад настан (Зөвхөн Монгол улсын иргэн), хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон 0-16 насны хүүхдүүдэд үнэ төлбөргүй үйлчилнэ.