АЛТАЙН ХААН УГАЛЗ ХӨШӨӨ

Нэр: Алтайн Хаан Угалз

Байршил: ЧД, 4-хороо, Чингис хаан музейн замын урд талд

Зип код: 15160 

Дэлхийд нэн ховордсон амьтдын нэг болох Монгол алтайн нурууны хаан гэгддэг Угалзад зориулсан хөшөө юм. Энэ амьтан цөөрч буй асуудалд төр засаг анхаарлаа хандуулаасай гэсэн бодлоор энэ хөшөөг босгожээ.

Монгол Улсаас Канад улсад сууж Элчин сайд асан Г.Батсүхийн санаачилгаар Канадын уран барималч Рик Тэйлорын загвараар бүтээсэн “Алтайн Угалзн хөшөө”-г Канад Улсын Алберта мужид урлан бүтээж, Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг тохиолдуулан 2006 онд уг зэс хөшөөг Улаанбаатар хотод авчирсан байна.Байгалийн Түүхийн Музейн өмнө байрлах энэхүү угалзын хөшөө нь 4м өндөр, 2м өргөн, 3м урт, 800 кг жинтэй бөгөөд олон нийт, ялангуяа хүүхэд залууст улам бүр ховордсоор буй аргаль угалзыг сурталчлан таниулсан, гадаад, дотоодын жуулчдын сонирхлыг татсан чухал үзмэр болсон юм.

Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх тус хөшөөг нийслэлийн Засаг даргын  2008 оны 357 дугаар захирамжаар Чингэлтэй дүүргийн хамгаалалтад авсан.