АЛДАРТ ЭХ НОРЖМААГИЙН ХӨШӨӨ

Нэр: Алдарт эх Норжмаагийн хөшөө

Байршил: БГД, 11 -р хороо, Эх нялхасын эрүүл мэндийн хашаанд, төв байрны урд хэсэгт

Утас: 

Зип код: 16060

Facebook: 

И-мейл:

Баянгол дүүргийн арван нэгдүгээр хороо, Эх нялхсын эрүүл мэндийн үндэсний төвийн урд хэсэгт 1997 онд Ц.Амгалангийн эх загвараар Б.Норжмаагийн үр хүүхдүүд бүтээжээ. Үрээ тэврэн зогсож байгаа эхийг дүрсэлсэн энэ хөшөөг боржин чулуугаар хийжээ.

Алдарт эх Балдангийн Норжмаа одоогийн Өвөрхангай аймгийн Бат-Өлзийт сумын нутагт 1924 онд төржээ. Тэрбээр таван охин, дөрвөн хүүтөрүүлж, хоёр хүү өргөн авч өсгөн хүмүүжүүлсэн аж. Шар дэлгүүрийн урд талд байсан нарийн боовны цехэд Б.Норжмаа он удаан жил үр бүтээлтэй ажиллаж байгаад гавъяаны амралтанд гарчээ.

Баянгол дүүрэг, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх тус хөшөөг нийслэлийн Засаг даргын  2008 оны 357 дугаар захирамжаар Баянгол дүүргийн хамгаалалтад авсан.