Хүүхдийн 100 бол нийслэл хотын хамгийн их хөл хөдөлгөөнтэй, шоу, зугаа цэнгээний төв хэсэг. Цагтаа хүүхдийн барааны их дэлгүүр хэмээн хүүхэд цалгиж байсан бол одоо залуусын цагаа хамгийн их өнгөрөөдөг газар болсон юм. Хүмүүс Сөүлийн гудамжны “Өгөөж чихэр боов” ХХК-ийн урд замаас 1-р сургууль хүртэлх замынхаа хоёр талын хэсгийг “Хүүхдийн 100” хэмээн нэрлэсээр иржээ. Тус хэсэгтэй ойр Улаанбаатар их дэлгүүр, Улсын Их Дэлгүүр, Сөүл плаза, Наран молл, залуусын хамгийн ихээр орж үйлчлүүлдэг ZU бар, Simple100, Pastel, Amigo Drink House зэрэг лоунж, Солонго, Калифорниа, KFC, The Bull Hot Pot, Kudam зэрэг олон төрлийн ресторан, банк, үйлчилгээний газрууд гээд бүхий л хэрэгцээ хангагдсан олны хөл тасардаггүй газар болсон байна. Мөн Хүүхдийн 100-д 2017-2019 онуудад Гэрэлт гудамж төсөл хэрэгжиж байсан юм.

Үзвэр үйлчилгээ

Худалдаа, үйлчилгээ

Хөшөө, дурсгалт газар

Ресторан, бар

Гудамж, өргөн чөлөө

Төрийн үйлчилгээ