Барилгажилт, архитектурын орон зайг өвөрмөц дүр төрхтэй хана маягаар зэрэгцүүлэн байрлуулж нэгдүгээр давхартаа үйлчилгээний цэг салбартай 12 давхар сууцны барилгыг алгасуулан Богд уул тал руугаа нээлттэй байршуулсан нь архитектур орон зайн сонирхолтой харууц үүсгэсэн хороолол бол 3, 4-р хороолол. 70-аад оны сүүл үеэс хотын өнгө үзэмжид чухал нөлөө үзүүлж, хотын орчин үеийн орон зайн архитектуртай, сүрлэг том дүр төрхтэй харагдах байдлыг эдгээр хорооллуудын сүрээр олсон билээ. Энэхүү хорооллыг Брежнев 1974 онд Монголд айлчлахдаа Улаанбаатар хотод 3, 4-р хорооллыг бүхлээр нь бэлэг болгон өгсөн бөгөөд 1976-аас 1984 оны хооронд баригдан ашиглалтад орсон байна. Тийм ч учраас 3, 4-р хорооллыг “Брежневийн бэлгийн цэнхрүүд” хэмээн нэрлэдэг байжээ Тус хэсгийг хотын ирдэг Хороолол гэж ерөнхий нэрлэсээр ирсэн бөгөөд хувцасны их дэлгүүр, худалдаа, үйлчилгээний гол цэг болсон байна.

Үзвэр үйлчилгээ
Худалдаа, үйлчилгээ
Хөшөө, дурсгалт газар
Ресторан, бар

KFC Смарт

Vibe House

Chicken & Beer

Burger King Хороолол

Porky’s – Samgyupsal House
Гудамж, өргөн чөлөө

Чингүнжавын гудамж

Ард Аюушийн Өргөн Чөлөө

Хасбаатарын гудамж

Өргөөгийн гудамж

Амарсанаагийн гудамж
Төрийн үйлчилгээ

13-р сургууль

89-р цэцэрлэг

76-р цэцэрлэг

77-р цэцэрлэг

Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв