Амралтын өдрүүдэд өглөөний хоолтой болзоо хийх үү?
Энэ амралтын өдрүүдэд хайртай хүмүүстэйгээ өглөөний хоолтой болзоонд явахыг танд санал болгож байна. Өглөөний болзоо танд нам гүм, амар тайван, сэргэг сайхан мэдрэмжийг төрүүлэх болно. Ингээд Улаанбаатар хотын хамгийн гоё өглөөний цайтай газруудыг танилцуулж байна.
Anjuna Book&Art
Бидний нэрлэдгээр “Гутлын 22” буюу Өглөөний гудамжинд байрших тус кафед шинэхэн кофе, тухтай орчин амтат хачиртай талхаар үйлчилнэ. Болзох хүнгүй байсан ч ганцаараа ном уншингаа бүхнийг эргэцүүлэн бодох гайхалтай боломжийг танд олгоно.
Brussels Belgian Beer Cafe, Shangri-La Mall
Хотын анхны бөгөөд цор ганц Бельги кафе. Шангри-Ла Моллын нэг давхарт байрших тус газар өглөөний болзоо хийх хамгийн зөв сонголтуудын нэг. Зөвхөн өглөө гардаг тусгай хоолны цэсээр үйлчилдгээрээ онцлог.
ROC Caffeine Bar
Монголын анхны дотоодын сүлжээ кофе шоп бол ROC. Одоогоор нийт 5 салбартай бөгөөд та өөрт хамгийн ойр салбартаа очих боломжтой. Өөрсдийн аргаар хуурч боловсруулсан кофе үрээр үйлчилдэг тус кафед өглөөний хоолны сонголтууд ч арвин бий.
Millie’s Espresso
Куба улсаас Улаанбаатар хотод нүүдэллэн ирж өөрийн соёлыг түгээж буй хамгийн сонирхолтой газруудын нэг. Яг л гэрийн хоол шиг шим тэжээлтэй, хурц тод амтгүй, оригинал амт бол тэдний онцлог. Гадны хүмүүс ихээхэн үйлчлүүлдэг газар бөгөөд Milie’s Espresso-д орсон мөчөөс эхлэн гадаадад байгаа мэт сэтгэгдлийг мэдрэх нь сонирхолтой.