Түмэн үрсийн инээд цалгисан энэ газрын хэсэг бүрээс хүүхдийн цагаахан дурсамжууд илхэн харагддаг билээ. Монголын Хүүхдийн Урлан Бүтээх төв нь Монгол Улсын Ардын багш, шилдэг зохион бүтээгч, хүндэт доктор, профессор Бавуугийн Цэрэндоржийн санаачилгаар, БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн 1988 оны 9-р сарын 01-ны өдрийн 216 дугаар тогтоолоор пионер сурагчдад хөдөлмөрийн хүмүүжил, мэргэжлийн чиг баримжаа олгох, тэдний зохион бүтээх, урлах авьяас чадварыг хөгжүүлэх зорилгоор “Пионер сурагчдын сургалт үйлдвэрлэлийн төв” нэртэйгээр анх байгуулагдаж, үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ.
Уг төвийн барилга нь анх 1958 онд ахмад архитектурч Б. Дамбийнямын хосгүй гайхамшигт зураг төслөөр баригдсан барилга бөгөөд сонгодог архитекторын шийдэл бүхий түүх соёлын бахархалт өв тул гадаадын зочид төлөөлөгчдийн заавал сонирхож үзэх газрын нэг юм.
Монголын Хүүхдийн Урлан Бүтээх төв хүүхэд багачуудыг мэргэжлийн чиг баримжаатай болгох, тодорхой түвшний мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэн өөрийн орны болон дэлхийн урлаг, соёлын өв уламжлал, шинжлэх ухаан, техникийн орчин үеийн дэвшилтэт технологид суурилсан гар урлал, техникийн, оюуны бүтээл туурвих хүсэл эрмэлзэл, чадвартай болгох зорилгоор олон төрлийн сургалтуудыг ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ явуулж байна.
Хаяг: Сүхбаатар дүүрэг 6-р хороо бага тойруу Монголын Хүүхдийн Урлан Бүтээх Төв
Утас: 11-329426

You may also like

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

More in Хөтөч