ИХ МОНГОЛ УЛСЫН ГУДАМЖ
Их Монгол Улсын Гудамж нь хотын төв хэсгээс зүүн урагш тансаг зэрэглэлийн хороолол, хотхоны дагуу явсаар Дархан цаазат Богд Хан уулын ар, Хатантуул голын хөвөөнд, Их Тэнгэрийн ам хэмээх байгалийн үзэсгэлэнт ногоон бүс хүртэл газрыг хэлдэг. Тус газар 3 ам байрладаг бөгөөд Чингис Хаан алс баруунд дайлаар мордоход их жанжид, шадар туслахууд их цэргийнхээ хамт дээрх 3 аманд амарч хоноод мордохдоо “Энэ тэнгэрлиг сайхан газар байна” хэмээсэн нь түүхийн эх сурвалжид байдаг аж. Мөн VIII дугаар Богд Жавзундамба хутагтыг хаанаар өргөмжлөхөөр ноёдууд санал нийлсэн их чуулганаа энэ аманд хийсэн түүхтэй. Энэ аманд 1951 оноос Монгол улсын төр, засгийн тэргүүн нар амьдран суудаг ба гадаадын улс төрийн зочдыг хүлээн авч байрлуулж, зоог барьдаг уламжлалтай. Тус гудамжинд хотын хамгийн үнэтэй, хамгийн тансаг гэх бүхий л хотхонууд, Туул голын урд эргийн амралтын талбай, мод тарих газар, Бага тэнгэрийн ам байрладаг.
Үзвэр үйлчилгээ





Худалдаа, үйлчилгээ






Хөшөө, дурсгалт газар



Ресторан, бар














Гудамж, өргөн чөлөө



Төрийн үйлчилгээ









