Зайсан Толгой нь Улаанбаатар хотын өмнө зүгт байрлах, Богд хан уулын өвөрт орших толгой юм. Богд Жавзандамба хутагтад бараалхах гэж холоос ирсэн шавь нар нь тус толгойн ар өврөөр бууж амраад бэлтгэлээ базаадаг байсан бөгөөд отгийн зайсангууд голлон тус толгойд тахиж ёс үйлддэг байснаас Зайсан толгой хэмээн нэрлэдэг болжээ. Зайсан гэдэг нь цол хэргэмийн нэр байжээ. Харин өнөө үед Зайсан нь Улаанбаатар хотыг тольдон харах боломжтой гол цэг тул иргэд, жуулчдын очих дуртай гол газруудын нэг болжээ. Мөн Зайсан нь орчин цагийн Улаанбаатар хотын тансаг зэрэглэлийг тодорхойлж буй үнэ цэнтэй бүс болон өөрчлөгдсөн. Энэ хэсэгт тансаг зэрэглэлийн орон сууц, хотхон, оффисын барилгууд төвлөрсөн онцлогтой. Мөн Богд хан уулын өвөрт байрладаг гэдгээрээ хамгийн эрүүл агаартайд тооцогдож, Богд хан уулын орой Цэцээ гүн рүү гарах, ууланд алхах зэрэг эрүүл амьдралын хэв маяг цогцолсон бүс юм.

Үзвэр үйлчилгээ

Prime Cineplex

Q Art Gallery

ДүДү Хүүхдийн Музей

Marshal Art Gallery
Худалдаа, үйлчилгээ
Хөшөө, дурсгалт газар

Танктай хөшөө

Зайсан Толгой

Зөвлөлтийн дайчдын дурсгалд зориулсан дурсгалын хөшөө

Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэн
Ресторан, бар

ÉTÉ Éternel

Terrazza

ROC Caffeine Bar

The Vue

eOn Clublex
Гудамж, өргөн чөлөө

Зайсангийн гудамж

Дүнжингаравын гудамж

Туул гол гудамж

Тэнгэр рашааны гудамж

Ар Зайсангийн гудамж
Төрийн үйлчилгээ

115-р сургууль

Хөдөө Аж Ахуйн Их Сургууль

32-р сургууль

35-р цэцэрлэг

ХААИС Эдийн Засаг, Бизнесийн Сургууль