Бага тойруу бол Улаанбаатар хотын хамгийн гоёмсог хийцтэй, сонгодог загварын барилгуудаас бүрдсэн цогцолбор бүтээн байгуулалт гэдэг утгаараа манай нийслэлийн үнэт өв, өнгө төрх, амин сүнс нь болсон гал голомт юм. Учир нь Монголын сүүлийн 240 гаруй жил хотын төв хэсэг нь энд оршсоор ирсэн. Энэ хугацаанд Улаанбаатар хот Монгол улсын түүхийн төв, мөн хамгийн том хот байсаар ирсэн. Хүрээний бүтэц, зохион байгуулалт, Богдын хүрээний төв, хотын шинэ төв зэргийг агуулсан гэдгээрээ энэ хэсэг Улаанбаатар хотын гал голомт юм. Түүхийн хувьд ч 1911, 1921, 1990 оны хувьсгалын дараа улс төрийн бүх байгууллага энд төвлөрч, одоо ч гэсэн байсаар иржээ. Мөн Монгол улсын сүүлчийн хааны төрийн шар ордон болон сүүлчийн хааныг өргөмжилсөн газар Бага тойрууд бий. Иймд Бага тойруу нь хотын түүхэн сонгодог барилга байгууламж, орчин үеийн өндөр шилэн цамхгууд зэрэг уламжлал, шинэчлэл хослуулсан чухал хэсэг юм.

Үзвэр үйлчилгээ

Худалдаа, үйлчилгээ

Хөшөө, дурсгалт газар

Ресторан, бар

Гудамж, өргөн чөлөө

Төрийн үйлчилгээ